images

Шанхай хотын орох, гарах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байна

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-02-09

210

Шанхай хотын хилээр орох-гарахыг зохицуулах газраас сүүлийн өдрүүдэд тус хотын орох, гарахтай холбоотой үйлчилгээний төвийн ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбоотой үйлчилгээний хүртээмжийг сайжруулж байгаа талаар мэдэгдэв.
Оршин суугчид засгийн газрын албан ёсны цахим хуудас болон Suishenban буюу Сүйшэньбань аппликейшн зэрэг цахим платформоор дамжуулан ажлын 30 хоног хүртэл хугацаанд үйлчилгээний цаг авах боломжтой болов. 
Мөн тус байгууллагын зүгээс нэмэлт захиалгын цагуудыг гаргаж байгаа бөгөөд оршин суугчид ажлын өдрүүдэд 9, 12, 15, 17 цагт дээр дурдсан цахим платформоор дамжуулан шалгах боломжтой.
60-аас дээш болон 16-аас доош насны, эсвэл яаралтай шаардлага гарсан иргэд урьдчилан цаг авалгүй холбогдох бичиг баримтыг авч ирэн үйлчилгээний төвүүдэд шууд хандах боломжтой байна.

Эх сурвалж: https://www.shine.cn/news/metro/2302085994/

 

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консулын газар