images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД КОНСУЛЫН ПАТЕНТ ХҮЛЭЭН АВАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-04-27

318

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны 4 дүгээр сарын 27-ныөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патентыг нь гардуулав.

Консулын патентыг гардуулах үеэр ТНБД Н.Анхбаяр БНХАУ-д Монгол Улсын 6000 гаруй иргэн байгаагаас Шанхай хотод 300 гаруй иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Шанхай хот, Жянсү, Жөжян, Фүжянь, Аньхуй, Жянши мужууд хамаарагддаг болно.

 

Эх сурвалж: https://consul.mn/news/c/178

ШАНХАЙ ХОТ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР