МОНГОЛЫН АРДЫН УРЛАГИЙГ СУРТАЛЧЛАХ ТОГЛОЛТ БЭЭЖИН ХОТНОО БОЛОВ
Бээдин дэх ЭСЯ, Монгол Улсын Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчидтэй хамтран 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хятадын олон улсын залуучуудын солилцооны төвийн дэргэдэх “Шинэ зуун” театрт Монгол Улсын ардын урлагийг сурталчлах тоглолтыг зохион байгуулав.
Монголын ардын урлагийн тоглолтыг БНХАУ-д суугаа ДТГ-ын элчин сайд, элчин зөвлөх тэргүүтэй 55 төлөөлөгч, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Үндэсний соёлын өвийн газар, ХКН, Хятадын төв телевиз /CCTV/, Хятадын өдрийн сонин /China daily/, Ардын өдрийн сонин /People daily/, Хятадын төв телевизийн олон улсын редакц /CGTN/ зэрэг төр хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болон Бээжин хотноо оршин сууж буй Монгол иргэд зэрэг 400 гаруй зочид хүрэлцэн ирж сонирхов.
Ковид-19 цар тахлын дараах Монголын ардын урлагийн анхны тоглолтыг Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр түүчээлж байгаа ба цаашид Монголын соёл урлагийн олон төрлийн тоглолтыг Хятадын өнцөг булан бүрт зохион байгуулж, хятадын ард түмэнд Монгол орны уламжлалт өв соёлоо таниулан сурталчилна.
Эх сурвалж:https://beijing.embassy.mn/post/1702
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР