images

“ХАВРЫН УЛИРЛЫГ УГТЪЯ” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-02-09

238

Шанхай хотын Ардын Засгийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын улирлыг угтъя” арга хэмжээнд Монгол Улсаас тус хотод суугаа Ерөнхий консулын газраас Монгол үндэстний соёл уламжлал, ёс заншил, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах павильон дэлгэн оролцож гадаад дотоодын 500 гаруй зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлав. Энэхүү арга хэмжээ 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Шанхай хотын төв номын санд зохион байгуулагдах үеэр Монголын павильоноос гадна тус хотод үйл ажиллагаа явуулж буй Фижи, Солонгос, Унгар, Сингапур, Уругвай, Вьетнам, Перу, Тайланд, Бразил зэрэг 10 гаруй улсын Дипломат төлөөлөгчийн газрууд павильон засаж оролцсон байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР