images

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

2024-02-16

142

Монгол иргэд БНХАУ-д визгүй зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн улмаас ажилласан хугацааныхаа цалинг авч чадахгүй, залилуулах тохиолдол гарч байна. 

Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай тул тус улсад зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүнд залилцуулахгүй байхыг анхааруулж байна.