images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД ЖӨЖЯН МУЖИЙН И Ү ХОТЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА ГАО ПҮ-ТЭЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-03-20

218

Ерөнхий консул Д.Болд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жөжян мужийн И Ү хотын гадаад харилцаа хариуцсан орлогч Гао Пү-тэй 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцах уулзалт хийв. 

Уулзалтад И Ү хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн албаны орлогч дарга Жү Жинбо, Худалдааны танхимын даргын орлогч Хуан Жюньчяо, Ханжөү Жижеюньжянь E-commerce компанийн захирал Пейран, CNW Advisory Group компанийн захирал Чью Андре нар байлцав. 

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломжтой гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн БНХАУ-ын цахим худалдааны зах зээлийн дийлэнх хувийг эзэлж буй И Ү хотын жижиглэн худалдааны платформийг Монгол Улсын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй холбох, талуудын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог сайжруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.