images

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН НЭРЭМЖИТ "3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-04-20

297

“Монгол Үндэстний үнэлэмж”, “Дэлхийн Монголчууд-2” цогц арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хот, Жөжян, Жянши, Фүжян, Анхуй, Жяньсү мужуудад суралцаж, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн дунд нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, эв эе, нөхөрлөлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, спортын ур чадварыг төлөвшүүлэх зорилгоор тус Ерөнхий консулын газрын нэрэмжит "3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН"-ийг “Шанхай хот дахь Монгол Оюутны Холбоо” ТББ-тай хамтран 2024 оны 4 дүгээр сарын 20-ны Бямба гарагт амжилттай зохион байгуулав.

Тэмцээнийг нээж Ерөнхий консул Д.Болд хэлсэн үгэндээ тус Ерөнхий консулын газар байгуулагдсанаас хойш анх удаа зохион байгуулж буй тэмцээнд идэвхтэй оролцож байгаа баг, тамирчид, хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлж, спортын өндөр амжилт хүсэв.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн 60 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж, Эрэгтэйчүүдийн ангилалд Шанхайн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан В.Чингүүн ахлагчтай “Old but Gold”, Эмэгтэйчүүдийн ангилалд Шанхайн Тэнгисийн цэргийн анагаахын их сургуулийн оюутан Э.Дэлгэрмаа ахлагчтай “Shanghai Team” баг тус тус "Тэргүүн байр" эзэлж, Алтан медаль, Шилжин явах цомын эзэд болов.

Тэмцээний шилдгүүд: 
Эрэгтэй ангилал:

🥇Нэгдүгээр байр: Old but Gold 
🥈Хоёрдугаар байр: 24/7 
🥉Гуравдугаар байр: Мундгууд

Эмэгтэй ангилал:
🥇Нэгдүгээр байр: Shanghai Team
🥈Хоёрдугаар байр: Dian li 
🥉Гуравдугаар байр: Mockingbirds

Шилдэг тоглогч: 
Эрэгтэй: Шанхайн  Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан М.Адьяахүү 
Эмэгтэй: Шанхайн их сургуулийн оюутан А.Сарнай

Холын зайн шидэлтийн аварга:
Эрэгтэй: Шанхайн Багшийн их сургуулийн оюутан  Х.Бэлгүдэй
Эмэгтэй: Шанхайн Цахилгаан эрчим хүчний их сургуулийн оюутан Б.Цолмонжаргал