images

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Ерөнхий консулын газрын зарлал

2024-05-13

328

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

 

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа газар, эсхүл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт дор дурдсан бүртгэлийн хэлбэрээс аль нэгийг сонгон санал өгөх хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:

 

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч өөрийн мэдээллийг оруулж цахимаар шууд бүртгүүлэх;
  • https://election.burtgel.gov.mn/request хаягт нэвтэрч бүртгэлийн маягтыг татан авч өөрийн мэдээллийг нөхөн бичиж, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл төрийн үйлчилгээний E-mongolia платформоос авсан иргэний бүртгэлийн тодорхойлолтын хамт [email protected] цахим шуудангаар ирүүлж бүртгүүлэх;
  • Ерөнхий консулын газарт биечлэн ирж бүртгүүлэх зэрэг болно.

 

Сонгогчдын жагсаалтад бүртгүүлж, нэр баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд суугаа орны цагаар 07:00-22:00 цагт Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газарт байрлах УИХ-ын сонгуулийн санал авах байранд биечлэн ирж, гадаад паспорт, иргэний үнэмлэх, эсхүл төрийн үйлчилгээний E-mongolia платформоос авсан иргэний бүртгэлийн тодорхойлолтоо үзүүлж УИХ-ын ээлжит сонгуульд санал өгнө.

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит

сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

 

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШАНХАЙ ХОТ, ЖЯНСҮ, ЖӨЖЯН, ФҮЖЯНЬ, АНЬХУЙ, ЖЯНШИ МУЖИД ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

 

Утас: + 86 (21) 68473255

Шуурхай утас: + 86 13122656261

Цахим шуудан: [email protected]

2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр