images

БНХАУ-Д ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сэрэмжлүүлэг

2024-07-17

232

Манай улсын иргэд 2024 он гарснаас хойш БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан тохиолдлууд ихээр гарч буйтай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:
Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд тус улсын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байна.