images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ /ХАР ШУУРГА/

Сэрэмжлүүлэг

2024-09-14

257

БНХАУ-ын Шанхай хотын цаг уурын төвийн мэдээгээр "Хөх өнгийн аюулын дохио" буюу Хоёрдугаар зэрэглэлийн онцгой байдлын анхааруулга нийтлэв. "Бэйбижя" далайн хар шуурга нь 9 дүгээр сарын 16-ны өдрийн үүрийн 05.00 цагийн орчим Шанхай болон Жөжян мужийн Нинбө хотод газардах бөгөөд 8 дугаар түвшин буюу 35-42 метр секунд хүрч хүчтэй салхи болон усан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд Шанхай хот, Жянсү, Жөжян, Фүжян, Аньхуй, Жяньши мужид урт хугацаанд оршин суугч болон эдгээр бүс нутгаар зорчигч иргэд цаг агаарын мэдээнд анхаарч, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байх, гол, мөрөн, далайн эргээс хол явах, гудамжны өндөр барилгын доогуур явахаас зайлсхийх, ямарваа гэмтэл, бэртэл авахаас болгоомжилж, сэрэмжтэй байхыг зөвлөж байна. 

Түүнчлэн байрны хаалга, цонхны бэхэлгээг сайтар шалгах, өрөө, тасалгаа усанд автсан тохиолдолд бүхий л цахилгаан хэрэгслийг салгах, гэрлээ унтраах зэрэг аюулгүйн арга хэмжээ авахыг анхааруулж байна.