ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ОЮУТАН” ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий Консулын газрын 5 жилийн ойн хүрээнд тус ЕКГ-ын хариуцсан консулын тойрогт суралцаж буй монгол оюутнуудын сурлагын амжилтыг судалж, нэр мэдүүлсэн оюутнуудын дүнгийн голч, амжилт бүтээлийг үндэслэн “ШИЛДЭГ ОЮУТАН” шалгаруулж, өргөмжлөл гардуулав.
Хүндэт өргөмжлөлийг жил бүр уламжлал болгон олгох бөгөөд 2024 оны “ШИЛДЭГ ОЮУТАН”-аар Шанхай хотын Багшийн Их сургууль (华东师范大学)-ийн хоёрдугаар курсын оюутан Болорцолмонгийн СОЛОНГО шалгарсан бөгөөд шагналыг Шанхай хот дахь Монгол оюутны холбооноос 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан “Шинэ жилийн цэнгүүн”-ий үеэр консул Н.Баттогтох гардуулж, тус хотод суралцаж буй монгол оюутан, залуучууддаа сурлагын өндөр амжилт хүсэв.