images

Оюутнуудад зорилсан “Үнэ цэнэтэй 120 хором” уулзалт арга хэмжээ болов

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-12-09

139

Шанхай хот дахь Монгол оюутны холбооноос зохион байгуулсан “Үнэ цэнэтэй 120 хором” уулзалт зөвлөгөөн 12 дугаар сарын 7-ны өдөр Шанхай хотын Багшийн Их сургууль дээр болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав, Дэд консул Ч.Батцэцэг нар оролцож, Ерөнхий консул Ё.Нямжав Консулын үйлчилгээ, иргэдэд түгээмэл тулгардаг асуудлаар мэдээлэл өгч, оюутнууддаа амжилт хүссэн юм. 

Тус зөвлөгөөнөөр БНХАУ-ын хууль, эрх зүйн тогтолцоо, гарч болзошгүй хэрэг зөрчлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө,эрүүл мэндийн даатгалын тухай, тэтгэлэгт хөтөлбөр, түүнд хэрхэн хамрагдах, хятад хэлийг суралцах аргууд HSK, Шанхай хот дахь олон нийтийн үйл ажиллагаа гэх мэт оюутнуудын өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй өргөн хүрээтэй сэдьээр мэдээлэл өгсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо.