images

Шинэ коронавирусын халдварын тархалтын тухай

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-01-24

161

БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 24 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 830-т хүрч, үүнээс 177 хүний биеийн байдал хүнд, 25 хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн 24 нь Хубэй мужийн, 1 хүн нь Хөбэй мужийн иргэн байна. Бүрэн эдгэрсэн 34 иргэн эмнэлгээс гарсан байна. Хятадын 29 муж (бүс, хот)-аас ирүүлсэн мэдээллээр шинэ коронавирусын өвчлөлтэй төстэй шинж тэмдэг илэрсэн тохиолдол 1072 бүртгэгджээ. Мөн Хонконгт 2, Макаод 2, Тайваньд 1 тохиолдол тус тус нэмэгдэн бүртгэгдсэн байна. Өмнө нь бүртгэгдсэн байсан мужууд дээр Өвөрмонгол, Шаньши, Ганьсу, Шиньжаан зэрэг 4 мужид нэмэгдэж гарчээ. 
БНХАУ даяар коронавирусын халдварт хатгалгаан тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 
Шинэ төрлийн коронавирусаас урьдчилан сэргийлэхийн тулд амны зөв хаалтыг байнга хэрэглэж хэвших, гар ариутгалыг цаг бүрт хийж, дархлаа дэмжсэн хоол хүнсийг өдөр тутамд хэрэглэж, олон нийтийн газраар зорчихгүй байх, шувуу, болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэт боловсруулан хэрэглэж байхыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.