images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын зарлал

2020-03-19

137

Дэлхий даяар коронавирус хурдацтай тархаж буй онцгой нөхцөл байдлыг харгалзан Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны шийдвэрээр консулын үйлчилгээ үзүүлж буй ажилтан болон иргэд вирусын тархалтанд өртөх эрсдэлийг бууруулах үүднээс дараах үйлчилгээг шуудангаар болон цахимаар үзүүлэхээр боллоо. Үүнд: 
1. Итгэмжлэл олгох 
2. Баримт бичгийн хуулбар баталгаажуулах 
3. Тодорхойлолт 
4. Гадаад паспорт шинээр захиалах 
5. Буцах үнэмлэх авах 
6. Иргэний шинэчилсэн бүртгэл/ түр зогсоох / 
7. Төрсний бүртгэл 
8. Гэрлэлтийн бүртгэл 
9. Нас барсны бүртгэл 
10. Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт 
Дэлгэрэнгүй мэдээллийг тус ЕКГ-ын цахим шуудан болон утсаар холбогдож авна уу. 
Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар