images

БНХАУ-Д ЗОРЧИХ ВИЗ, ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХТЭЙ ГАДААДЫН ИРГЭДИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-03-27

131

Covid-19 халдварт вирусын тархалт дэлхийн олон улс орнуудад хурдацтай тархаж байгаа тул 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагаас эхлүүлэн БНХАУ-д зорчих виз, оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв. 
APEC бизнесийн аялалын карттай, визгүй зорчих эрхтэй, 24/72/144 цагийн транзит хийх, Хайнань мужаар визгүй нэвтрэх, Шанхай Ёоулүн-р визгүй нэвтрэх, Хонг Конг, Макао-ын Гуандун мужаар визгүй 144 цаг нэвтрэх эрхтэй гадаадын бүх иргэдийг БНХАУ-д зорчихыг түр хугацаанд зогсоож байна. Дипломат, албан болон С ангиллын визтэй гадаадын иргэдэд уг журам үйчлэхгүй. 
Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн асуудлаар зайлшгүй зорчих шаардлагатай гадаадын иргэд БНХАУ-аас өөрийн улсад суугаа элчин сайдын яаманд хандаж виз мэдүүлнэ.