images

БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТ ОНЦГОЙ БАЙДЛЫН II ДУГААР ЗЭРЭГЛЭЛИЙГ III ДУГААР ЗЭРЭГЛЭЛ РҮҮ БУУРУУЛЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-05-07

136

Шанхай хотод 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс хойш дотроосоо нэмэгдсэн Covid19 цар тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй юм. 
БНХАУ-ын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон “Шанхай хотын Онцгой байдлын үед нийтийн эрүүл мэндийг хамгаалах журам”-ын дагуу Шанхай хотын Ардын Засгийн газраас 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 00 цагаас эхлэн Covid-19 цар тахлын улмаас тогтоогоод байсан онцгой байдлын II дугаар зэрэглэлийг III дугаар зэрэглэл рүү бууруулах шийдвэр гаргалаа. 
Онцгой байдлын зэрэглэлийг бууруулсны дараа Covid-19 цар тахлын хорио цээрийн хяналтанд анхаарч ажиллах бөгөөд гаднаас ирэх иргэдийн урсгалыг хатуу хянаж, дотооддоо дахин халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлж ажиллана.

Эх сурвалж: https://mp.weixin.qq.com/s/4CkZI5oBOLzoIFj3CI0v6w