images

БЭЭЖИН ХОТОД ИРЭХ ОЛОН УЛСЫН НИСЛЭГҮҮДИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ШИНЭ ГОРИМ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-03-24

136

БНХАУ-ын Хил орчмын эрүүл мэнд, тусгаарлалтын тухай хууль, Иргэний агаарын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Бээжин хотод ирэх олон улсын нислэгийг өөр нисэх буудлууд руу шилжүүлэн буулгаж, зорчигдыг шалган нэвтрүүлэх (First Point of Entry) болсон байна. Ингэхдээ 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниас хамааран дараах 12 нисэх буудалд хуваарилан буулгах юм байна. 
Үүнд: 
Агаарын тээврийн компани --- Шилжүүлэн буулгах нисэх буудал 
1. Air China (CA) - Tianjin, Shijiazhuang, Hohhot, Shenyang, Dalian, Shanghai, Qingdao, Zhengzhou, Xi’an 
2. China Southern Airlines (CZ) - Shenyang, Jinan 
3. Hainan Airlines (HU) - Taiyuan 
4. Emirates (EK) - Shanghai 
5. Etihad Airways (EY) - Xi’an 
6. Ethiopian Airlines (ET) - Taiyuan 
7. Korean Air (KE) - Qingdao 
8. Aeroflot (SU) - Tianjin 
9. Asiana Airlines (OZ) - Dalian 
10. Malaysia AirAsiaX (D7) - Zhengzhou 
11. Thai Airways International (TG) - Shijiazhuang 
12. Singapore Airlines (SQ) - Nanjing 
Олон улсын нислэгээр ирж буй зорчигчид хуваарийн дагуу шилжин буусан нисэх буудалд эрүүл мэнд болон хил, гаалийн үзлэгт хамрагдаж, ачаагаа хүлээн авна. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн зорчигчид хуваарьт нислэгээрээ Бээжин хотын нисэх буудлын “Terminal 3D” хэсэгт ирж, ачаагаа авах бөгөөд бүх зорчигчийг өөрийх нь зардлаар 14 хоног тусгаарлана. Харин агаарын каргогоор ирж буй ачааны хувьд гаалийн үзлэг, бүрдүүлэлт Бээжин хотод ирсний дараа хийгдэнэ. 
Одоогоор нислэгийг өөр нисэх буудал руу шилжүүлэн буулгах, холбогдох үзлэгүүдийг хийх, Бээжин руу нисгэхэд зарцуулагдах дундаж хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь халдварт өвчний нөхцөл байдлаас хамаарах аж. Шинэ горим эхэлснээс хойш “Air China” компанийн нэг нислэгийг хүлээн авсан байна бөгөөд 12 орчим цаг зарцуулагдсан байна. 
БЭЭЖИН ХОТООР ДАМЖИН НИСЧ БУЙ (ТРАНЗИТ) ЗОРЧИГЧЫН ХУВЬД 
Бээжин хотоор дамжин нисч буй зорчигчдын хувьд дараагийн нислэг (connecting flight)-ийн тийзтэй байх шаардлагатай. Энэ тохиолдолд зорчигчыг нисэх буудлаас гаргахгүй, “Terminal 3D” хэсэгт дараагийн нислэг хүртэл хүлээлгэж, нислэг нь хөөрөхөөс 30 минут өмнө “Terminal 3Е” рүү автобусаар хүргэнэ. “Terminal 3D” хэсэг нь багтаамжийн хувьд жижиг, амрах хэсэг байхгүй, хоолны газрууд болон дэлгүүрүүд нь ажиллахгүй байгаа тул зорчигч дараагийн нислэгийг хүлээх хугацаанд шаардагатай хүнсний зүйлээ өөрөө бэлтгэх хэрэгтэй юм байна.