images

Коронавирусийн эсрэг вакцинийг ДЭМБ баталгаажуулбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлнэ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-08-11

114

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй БНХАУ коронавирусийн халдварын эсрэг вакцин гаргахаар шуурхай ажиллаж буй бөгөөд ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлжээ. 
Түүнчлэн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэхээр болсон байна. 
Мэдээллийн эх сурвалж: http://huhhot.consul.mn/index.php?moduls=101&id=216