images

МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-08-21

123

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага/ЮНИДО/ нь Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM C2)” төслийг хэрэгжүүлж байгаа юм. 
Энэхүү төслийн зүгээс ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний хэрэглэгчийн түргэвчилсэн судалгааг гадаадын хэрэглэгчдийн дунд хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд судалгааны үр дүнд түшиглэн ноос, ноолуур, арьс ширнээр экспортод чиглэсэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж 2020 оны 11 дүгээр сард экспортыг дэмжих бизнес форумыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж байна.  
Мал аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих төрийн бодлогын хүрээнд тус ЕКГ-ын зүгээс хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэддээ хандаж хамт ажиллаж буй ажлын хамт олон, найз нөхөдөө энэхүү судалгаанд хамруулж туслалцаа үзүүлэхийг хүсье. 
Уг судалгаанд https://forms.gle/Hbt6fmJ55Wozre9Y7 линкээр орж хамрагдах боломжтой юм. 

Шанхай хотод суугаа Ерөнхи йконсулын газар.