images

ГАМШГААС ХАМГААЛАХ ХЭСЭГЧИЛСЭН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ 2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ СУНГАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-08-25

127

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг Монгол улсын Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтжээ. 
Монгол Улсын Засгийн газрын мөн өдрийн хуралдаанаар Улсын онцгой комиссын дээрхи шийдвэрийг дэмжин баталсан байна. 
Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг дуустал тогтоосон бөгөөд ирэх даваа гарагт өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болох байсан билээ. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.