images

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-09-09

129

"Өнгөрсөн хугацаанд МУ-д нийт 20408 иргэнийг агаар, авто замаар эх оронд нь авчираад байна. Өнгөрсөн 7 сарын хугацаанд гадаад руу 69 удаагийн нислэгээр 13951 гадаадын 53 улсаас авчирсан. УОК-оос өгч байгаа чиглэлийн дагуу нислэгийн давтамжийг тогтмол нэмэгдүүлж ирсэн ба 7,8 дугаар сард 18 удаагийн нислэг үйлдэж байсан. Энэ сард 13 удаагийн нислэгийг төлөвлөсөн. Тусгаарлах байрны нөөц боломжийг харгалзан сарын сүүлээр нислэгийн тоог нэмэх талаар төлөвлөнө. 
Өнөөдрийн байдлаар 11400 орчим иргэн нутаг буцах хүсэлтэй байна. Тооны хувьд өндөр байгаа мэт боловч энэ сард Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудад байгаа, буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Тэдний 5000 орчим нь БНСУ-д, 2000 орчим нь АНУ-д байгаа иргэд байна. Тиймээс энэ сард тус хоёр улсад байгаа иргэдээ түлхүү авах нислэгийг үйлдэнэ. 
Өчигдөр Хонгконгийн тусгай үүргийн транзит нислэгээр АНУ-аас 170, Австралиас 50 иргэнээ авчирсан. БНСУ-д байгаа удаа дараа хүсэлтээ тавьсан иргэдийг нэн түрүүнд авчирна. Гадаад улсын иргэдтэй гэр бүл болсон иргэд ч бий. БНХАУ-д зорчих хүсэлтэй, хятад хүнтэй гэр бүл болсон гэх мэт 109 иргэний өргөдлийг хүлээж аван, уг асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Япон улсад зорчих хүсэлтэй, хөдөлмөрийн гэрээтэй, хичээл сургуульдаа явах гэж байгаа 250 орчим иргэний асуудлыг Японы талтай яриа хэлэлцээр хийх шийдвэрлэхээр ажиллаж байна. 
ОХУ-аас ирэх хүсэлтэй 50 орчим иргэн, энд ажилладаг орос хүмүүс гээд 110 орчим хүн маргааш Алтанбулагийн боомтоор ирнэ. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг ААН, монгол иргэнтэй гэр бүл болсон иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр БНХАУ-ын ЭСЯ-тай хамтран ажиллаж байна 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.