images

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ СУРТАЛЧЛАЯ - “ГОВЬ” ХК

Ерөнхий консулын газрын зарлал

2020-09-14

261

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан импортлогч улсаас экспортлогч улс болох зорилт тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, ААН-үүдийг үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. 
Энэ удаад бид “Говь” хувьцаат компанийг онцолж байна. 
“Говь” ХК нь 1981 оноос хойш ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулан, өдгөө 2,100 орчим ажилтантай Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдийн нэг болоод байна. 
Олон улсын зах зээлд 2016 оноос эхлэн хөл тавин ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оноос эхлэн цахим худалдааны зах зээлд дэлхийн томоохон брендүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар: 
 Европын зах зээлд өөрийн охин компани болох “Говь Кашмир Европ ХХК” 
 Ази тивийн зах зээлд өөрийн охин компани болох “Говь Кашмир (Өвөр Монгол) ХХК” 
 Хойд Америкийн зах зээлд өөрийн охин компани болох “Говь Кашмир Америк ХХК”-иар тус тус дамжуулан үйл ажиллагаа явуулж байна 
Холбогдох зах зээлүүдийн хэрэглэгчдэд илүү дөхөм, ойлгомжтой, хүрэлцээтэй байх үүднээс Англи, Франц, Герман, Орос, Польш болон Хятад хэл дээр: 
 Баруун Европын зах зээлд www.gobicashmere.com, www.gobicashmere.com/uk/, www.gobicashmere.com/fr/ 
 Төв Европын зах зээлд www.gobicashmere.com./de/ 
 Зүүн Европын зах зээлд www.gobicashmere.com/ru/, www.gobicashmere.com/pl/, 
 Хойд Америкийн зах зээлд www.gobicashmere.com/us/ 
 Азийн зах зээлд www.gobi.tmall.com, www.gobicashmere.taobao.com, https://mall.jd.com/index-10266660.html цахим худалдааны веб хуудаснуудыг тус тус нээн ажиллуулж байна. 
Ийнхүү Говь ХК нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өргөх их ажилд өөрийн хувь нэмрийг оруулан, нийт хамт олноороо хүч харамгүй зүтгэж байна. 
Улс орны хөгжлийн төлөөх нийтлэг эрх ашгийн үүднээс иргэн бүр нэгдмэл зорилготой байж, бие биенээ дэмжиж хөгжил дэвшилд хүрэх тул Эрхэм зочин Та бүхнээс үндэсний үйлдвэрлэгч энэхүү хамт олныг дэмжин сурталчилна хэмээн найдаж байна. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.