images

Н.ЭНХТАЙВАН: ГАДААД ХАРИЛЦААНЫ САЛБАР УЛС ТӨРӨӨС АНГИД АЖИЛЛАНА

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-11-02

104

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа авсанаас хойш анх удаа хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өглөө. Сайдаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрийнхээ талаар хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэл хийсэн юм. 

Монгол улсын Гадаад харилцааны салбар дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг Н.Энхтайван сайд онцлов. 

• Гадаад харилцааны нэр хүндийг өсгөх 

• Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын сөрөг нөлөөллийг багасгах, 

• Гадаад харилцаагаа сэргээн, идэвхжүүлэх, шинэ нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлэх, 

• Хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэн бүрт хүрч ажиллах, хүсэлт гаргасан иргэдээ эх орондоо татан авах, 

• Эдийн засгаа сэргээх, тогтвортой өсөлтийг бий болгох, 

• Гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, 

• Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, 

• Сахилга, хариуцлагыг сайжруулах 

Гадаад харилцааны салбар өнгөрсөн 4 сарын хугацаанд дараах чиглэлээр голлон анхаарч ажиллажээ. Үүнд: 

Нэг: Хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эх оронд нь татан авах чиглэлээр: 

Хоёр: Цар тахлын үед эдийн засгаа дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр, 

Гурав: Монгол Улсын гадаад нэр хүндийг өснөх, гадаад харилцааг идэвхжүүлэх, эрчимжүүлэх, 

Дөрөв: НҮБ, олон улс, бүс нутаг, хоёр талын хурал, уулзалт, сургалт семинар зохион байгуулах, 

Тав. Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, 

Зургаа. Гадаад сурталчилгаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээ, мэдээллийг сайжруулах, 

Долоо. ГХЯ-ны дотоод ажил, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна. 

Эдгээр ажлуудыг хэрхэн хэрэгжүүлсэн талаараа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танилцууллаа. 

Эх сурвалж: http://www.mfa.gov.mn/?p=53017 


Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.