images

“EXPORT MONGOLIA 2020” ЦАХИМ ЧУУЛГА УУЛЗАЛТ ХОЙШЛОГДОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-11-12

151

Улсын онцгой комиссоос COVID-19 цар тахлын тархалттай холбогдуулан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргаж олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоогоод байгаа билээ. 

Энэ шийдвэртэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн “Export Mongolia 2020” Олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээг түр хойшлуулах шийдвэрийг арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгээс гаргажээ. 

Арга хэмжээний шинэ тов гарах хүртэл https://www.expomongolia.org вэбсайтын хөгжүүлэлтийг үргэлжлүүлж, ялангуяа бараа бүтээгдэхүүнээ виртуал байдлаар сурталчлах аж ахуйн нэгжүүдийн талбай (booth), хөрөнгө оруулагчдад зориулсан талбар (B2B)-т баяжуулалт хийх аж. 

Уг арга хэмжээний шинэ тов гармагц мэдээллийг хүргэх болно. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.