images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ ШАНХАЙ ХОТОД АЖИЛЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-09-09

138

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал 2020 оны 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод ажиллаж, Хятадын олон улсын импортын 3 дахь удаагийн ЭКСПО-гийн нээлтийн арга хэмжээнд оролцов. 

Энэ удаагийн ЭКСПО-д 400 мянган иргэн сонирхогчоор бүртгүүлж, нийт орсон хүний тоо 612 мянгад хүрсэн байна. Хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн нийт дүн 72.62 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 2.1 хувиар өссөн байна. 

ЭКСПО-д дэлхийн шилдэг 500 ААН-н 80 орчим хувь нь оролцсон бөгөөд 861 төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах баримт бичиг байгуулсан байна. 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж энэ удаагийн ЭКСПО-д Шанхай хотод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “МIM Global” ХХК Монгол Улсыг төлөөлж дангаар оролцсон юм.  

Энэ үеэр Элчин сайд Т.Бадрал ЭКСПО-д оролцож буй Монголын “MIM глобал” ХХК-ийн павильонтай танилцаж, үндэсний бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, Хятадын зах зээлд гарах асуудлаар санал солилцлоо. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар