images

Монгол Улсад “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэхэд зориулж, БНХАУ-ын Худалдааны Яамнаас 4 сая юанийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-11-25

107

11 дүгээр сарын 23-ны өдөр болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын XVI хуралдааны үеэр хятадын талаас Монгол Улсад “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэхэд зориулж 4 сая юанийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв. 
Уг тусламжийг Хубэй муж болон ӨМӨЗО-оос үзүүлэх бөгөөд энэ хүрээнд монголын талд нуклейн хүчлийн шинжилгээний хоёр төрлийн төхөөрөмж, урвалжийн бүтээгдэхүүн хүлээлгэн өгнө.