images

ЖЯНСҮ МУЖИЙН НАНЬЖИН ХОТОД “МОНГОЛ, ХЯТАДЫН ТҮҮХ, СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН”-ГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-12-01

163

Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа ЕКГ-аас санаачилсан “Монгол, Хятадын түүх, соёлын үзэсгэлэн”-гийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 1-ны өдөр БНХАУ-ын Жянсү мужийн Нанжин хотод болж өнгөрлөө. 

Монгол Улсыг гадаадад сурталчлах чиг үүргийн хүрээнд зохион байгуулагдсан уг үзэсгэлэнд ӨМӨЗО-ы АЗГ-ын харъяаны зарим музейн болон хувь хүмүүс, цуглуулагчдын гар дээр байсан Монголын түүх, соёл, ахуй амьдралтай холбоотой ховор олдворууд дэлгэгдсэн нь эх орноо сурталчилан таниулах, цаашлаад хоёр улсын хоорондын аялал жуулчлал, харилцаа хамтын ажиллагааг дэмжсэн чухал арга хэмжээ боллоо. 

Үзэсгэлэн нь 1949 – 2020 оны Монгол, Хятадын харилцааг өгүүлсэн гэрэл зургийн болон Монголын түүх, соёлын холбогдолтой үзмэрийн гэсэн 2 хэсгээс бүрдэж байв. 

Энэхүү арга хэмжээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.