images

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ТУСЛАХ САЙД У ЖЯНХАО-ТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-01-05

119

Цахим уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хоёр талын харилцаа болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. 

Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын нөхцөл байдалд ч Монгол, Хятадын харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааны голлох механизмуудын үйл ажиллааны тогтвортой байдлыг хангаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг харьцангуй идэвхтэй өрнүүлж, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж, бие биедээ харилцан дэмжлэг үзүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Туслах сайд У Жянхао нар илэрхийлэв. 

Хөрш орнууд нийтлэг сорилтыг хамтын хүч, харилцан уялдаатай үйл ажиллагааны үр дүнд даван туулах хамтын ажиллагааны үзэл санааг цаашид ч баримтлан хоёр талын хамтын ажиллагааг илүү идэвхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүч чармайлт гарган ажиллахаа талууд илэрхийлж, 2021 онд түлхүү анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар ярилцав. 

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалт болон ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулахаар тохиролцов. 

Ковид 19-ийн халдвар хоёр улсын хооронд тархахаас сэргийлэхэд чиглэсэн хүч чармайлтаа цаашид ч үргэлжлүүлсний үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэх, хоёр улсын худалдаанд чухал үүрэгтэй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой байлгах, хэмжээг нэмэгдүүлэх болон ХАА-н бүтээгдэхүүн зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг дэмжих, нэр төрлийг нэмэгдүүлэхэд илүү ч анхаарч ажиллахаа талууд нотлов. 

Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудаар экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Монголын баруун бүсээс түүхий мах экспортлох хоригийг цуцлах, Замын-Үүд-Эрээн боомтоор хийгдэж буй мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлтийг манай талаас дэвшүүлснийг нааштайгаар судалж, холбогдох арга хэмжээг авахаа хятадын талаас илэрхийлэв. 

Мэдээллийн эх сурвалж: http://www.mfa.gov.mn/?p=53825