images

БНХАУ-Д СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН СУРАГЧДЫН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын зарлал

2021-03-04

138

“Хятадын тал цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа гадаадын оюутнуудыг Хятадад ирж танхимаар хичээллэх асуудлыг зохион байгуулах болно” хэмээн тус улсын ГХЯ-наас 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор мэдэгдсэн. 
БНХАУ-д суралцдаг Монгол оюутнууд сургуульдаа буцан ирж танхимаар хичээллэх хүсэлт гаргасны дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас Хятадын Боловсролын яаманд хандахад цар тахлын онцгой цаг үед Хятадад суралцдаг гадаадын бүх улсын оюутнууд тус улсын ГХЯ, Улсын цагаачлалын удирдлагын газраас гаргасан хамтарсан шийдвэрийг дагаж мөрдөж байгааг онцлон тэмдэглэсэн болно. 
Зарим их, дээд сургууль гадаадын оюутнуудад хүргүүлсэн хичээл эхлэх тухай мэдэгдэл нь Хятадын дотоодод байгаа гадаад оюутнуудад зориулсан ерөнхий агуулгатай, зүйл заалт нь зөвхөн хил нээгдэх үед үйлчлэх болохыг онцолж, оюутнуудыг өөрийн суралцаж буй их, дээд сургууль болон удирдах багштайгаа тогтмол холбогдож, цахим хэлбэрээр үргэлжлүүлэн суралцахыг зөвлөв.