images

ЗАРЛАЛ

Ерөнхий консулын газрын зарлал

2021-04-09

132

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хорионы хугацаанд зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд Гадаад харилцааны яамны Консулын газар дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ. Үүнд: 

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох:
Шүүхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлийг зөвхөн олгох бөгөөд Даваа-Баасан гарагт 10:00-14:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. 
Жич: Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдоно уу. 

2. Апостиль гэрчилгээ олгох: Өмнө нь мэдүүлсэн болон гадаад улс руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. 

Иргэдэд Даваа-Баасан гарагт 10:00-14:00 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авна уу. 

Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 83042222, 83052222 дугаарын утсаар, мөн ГХЯ-ны Консулын газрын [email protected] цахим шуудангаар харилцана уу. 

Эх сурвалж: http://consul.mn/index.php?moduls=19&id=453 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР