images

БНХАУ-Д ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ НАСНЫ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын зарлал

2021-04-08

136

МУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хилийн чанадад оршин сууж буй сонгуулийн эрх бүхий насны иргэдийн санал өгөх үйл ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 31-ний Даваа гаригуудын 7-22 цагийн хооронд Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газарт зохион байгуулна. 
 
Сонгуульд оролцож, санал өгөх иргэдийн бүртгэлийг  2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 9-ний өдрүүдийн хооронд  хийх тул хавсралт маягтыг  /идэвхжүүлсэн холбоосоор шууд орно/  бөглөн, гадаад паспортын хуулбарын хамт тус ЕКГ-ын байранд биечлэн хүргэж ирэх, эсвэл [email protected] цахим хаяг болон “86-21-68473206”  дугаарын факсаар ирүүлж, бүртгэлээ хийлгэнэ үү.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрт ойр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ /БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ, Хөх Хотод суугаа ЕКГ, Хонконгт суугаа ЕКГ, Эрээн хотод суугаа КГ болон Манжуур хотод суугаа КГ/-т бүртгүүлж, саналаа өгөх боломжтой бөгөөд зөвхөн бүртгэлд хамрагдаж, сонгогчийн нэрсийн жагсаалтад нэр орсон иргэн саналаа өгөхийг анхаарна уу. 
 
Анхаарах: Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан иргэд саналаа өгөх боломжгүй. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь хилийн чанад дахь ДТГ-уудад хамаарахгүй.  
  Шанхай хотод суугаа ЕКГ-ын хаяг: 上海市浦东新区浦东南路1428号 №1428, Pudong South Road, Pudong new district, Shanghai 
 

 МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕКГ