images

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРААС “ДОКТОРАНТУУДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-04-26

148

Тус Ерөнхий консулын газар байгуулагдсан цагаас эхлэн санаачлан хэрэгжүүлж буй “Докторантуудын хэлэлцүүлэг” аргa хэмжээ нь 1.Нарийн мэргэжлээр ахисан түвшинд суралцаж буй оюутнуудын дунд тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан дэвшилтэт санал санаачлага, судалгааны мөрөөр олж авсан шинэлэг мэдлэг, мэдээлэл, технологийн болон бодлогын шийдлийг хэлэлцэх, мэдээлэл солилцох 2.Төгсөж буй боловсон хүчнүүд эх орондоо буцаж, мэдлэг чадвараа улсдаа зориулах, шингээх сэдэл, урмыг дэмжих зорилготой санаачилсан ажил билээ.  

Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Орчин цагийн Хорчингуудын аж амьдрал, соёлын тайллага” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан Угсаатан зүйч Б.Гоомарал, “Хятад Монгол Оросын эдийн засгийн коридор” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан Эдийн засагч Н.Хандмаа, “Улаанбаатар хотын бүтээлч эдийн засгийг хөгжлийн харьцуулсан судалгаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан эдийн засагч Ц.Солонго, “Өнгийг ашиглан олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих интерактив дизайны шийдэл” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан График дизайнер Л.Сувдаа нар оролцлоо. 

Тэд бүгд сургуулиа дүүргээд, Шанхай хотод ажиллаж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхий консул Ё.Нямжав тэднийг эдийн засгийн тэргүүлэх 6 чиглэлээр эх орондоо эрдэм мэдлэгээ зориулан, хийж бүтээж, шинэ залуу үеийн манлайлал болохыг хүсэв. 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР