images

Ерөнхий консул Ё.Нямжав БНХАУ-ын Фүжянь мужид ажиллав

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-04-29

203

Ерөнхий консул Ё.Нямжав 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Фүжянь мужид ажиллаж, мужийн Дэд дарга Гуо Ниннин, Тамгын газрын нарийн бичгийн дэд дарга Жань Жыже, Гадаад харилцааны албаны дарга Ван Тяньмин нартай уулзлаа. 
Фүжянь муж есөн хоттой ба зургаа нь эргийн дагуу байрлалтай усан замын боомт төдийгүй Хятадын эртний далайн худалдаа хөгжсөн хотуудын нэг юм. “Ногоон” гэх тодотголтой энэ муж агаар, усны чанараар улсдаа дээгүүрт орж, ногоон хөгжлийн бодлого, хэрэгжилтээрээ нэгдүгээрт эрэмбэлэгддэг талаар удирдлагууд нь танилцуулав. 
Худалдаа, хөрөнгө оруулалт бизнесийн байгууллагуудыг харилцан дэмжиж, үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлэх, БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилга, Монгол Улсын "Хөгжлийн зам" хөтөлбөрүүдийн уялдааны хүрээнд уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч,хөдөө аж ахуй болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбаруудыг харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүргэхээр зорих, Орон нутгийн найрсаг харилцааг өргөжүүлэх хүрээнд аймаг, хотуудыг хамтын ажиллагаатай болгох, Боловсон хүчний солилцоо,тэтгэлэгт оюутан сурагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг 4 чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэж, Шанхай хотод суугаа ЕКГ дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 
Тус мужид одоогоор 70 орчим Монгол иргэн суралцаж, амьдарч байна. 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР