images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Ё.НЯМЖАВ ЖЯНСҮ МУЖИД АЖИЛЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-05-11

133

Ерөнхий консул Ё.Нямжав 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Жянсү мужийн Наньжин хотод айлчилж, мужийн дэд дарга Хуй Жяньлинь болон албаны бусад хүмүүстэй тэй уулзав. Уулзалтад Жянсү мужийн Нарийн бичгийн дэд дарга Хуан Лань, Жянсү мужийн Худалдааны газрын дэд дарга Сүнь Жинь, Жянсү мужийн Гадаад харилцааны албаны нэгдүгээр зөвлөх Хуан Шичян болон “Jiangsu Overseas” группийн удирдах зөвлөлийн дарга Хуан Хунлян нар болон ЕКГ-ын дэд консул Л.Эрдэнэбаатар нар байлцав. 

Жянсү муж нь Хөхмөрний сав газрын экологи-ногоон хөгжлийн загвар бүсийн чухал хэсэг бөгөөд Хөх, Хуай мөрний сав газарт, БНХАУ-ын зүүн бүсэд оршдог, 107,200 км2 газар нутагтай, 80.748.000 хүн амтай том муж билээ. 

Муж дангаараа БНХАУ-ын ДНБ-ний аравны нэг хувийг бүрдүүлдэг бөгөөд эдийн засгийн хэмжээгээрээ улсдаа хоёрдугаарт, нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ /120.000 юань/-гээрээ улсдаа гуравдугаарт тус тус бичигдэж байна. 

Уулзалтаар талууд худалдаа эдийн засаг, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсоноос гадна аялал жуулчлал, соёл, боловсрол хүмүүнлэгийн болон орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих тал дээр хамтарч ажиллахаар тохиролцов. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар