images

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОЁРДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-06-15

148

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх хоёрдугаар уулзалт 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цахимаар зохион байгуулагдав. 

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Лю Жинсун нар тэргүүлэн оролцов. 

Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, цар тахлын дараах олон улсын нөхцөл байдал болон бүс нутгийн асуудлаар санал солилцов. 

Дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2022 онд хийхээр хоёр тал тохиролцсон болно. 

http://mfa.gov.mn/60837