images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Ё.НЯМЖАВ “FOCUSING ON THE 14TH FIVE-YEAR PLAN, ENTER FENGXIAN NEW CITY” АРГА ХЭМЖЭЭНД УРИЛГААР ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-06-21

169

Ерөнхий консул Ё.Нямжав 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Шанхай хотын Фөн Шянь дүүргийн Ардын Засгийн газраас “14 дүгээр таван жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан “Таван шинэ хот” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зохион байгуулсан “Focusing on the 14th Five-Year Plan, Enter Fengxian New City” арга хэмжээнд урилгаар оролцов. Тус арга хэмжээнд дүүргийн Намын хорооны дарга Жуан Мүди, дүүргийн даргын үүрэг гүйцэтгэгч Юань Чюань, дүүргийн дэд дарга Гү И, Шанхай хотын Худалдааны хорооны дэд дарга Жу И болон Шанхай хотод суугаа 11 орны дипломатууд оролцлоо. 

Фөн Шянь дүүргийн удирдлагууд дүүргийн шинэ төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар танилцуулсан бөгөөд арга хэмжээнд оролцсон зочдын төлөөлөгчид дүүргийг хөгжүүлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгөв. 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР