images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Ё.НЯМЖАВ ШАНХАЙ ХОТЫН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-07-01

130

Монгол Улсаас БНХАУ Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Шанхай хотын Олон улсын худалдааг дэмжих хорооны удирдлагатай уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад Шанхай хотын Олон улсын худалдааг дэмжих хорооны хороон дарга Жөү Минхао, Шанхайн олон улсын худалдааны хорооны нарийн бичгийн дарга нарын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Гу Жэ, Олон улсын харилцаа холбооны газрын дэд дарга Сюй Тянь, Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга Чэн Хун нар оролцлоо. 

Уулзалтаар Монгол Улс, БНХАУ хоорондын найрсаг харилцаа, Монгол Улс, Шанхай хотын хооронд хамтын ажиллагааны арвин их боломж буйг онцлон тэмдэглэж, цаашид хамтран ажиллах боломжтой салбаруудын талаар санал солилцов. Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Шанхай хотод нэвтрүүлэх, тус хорооны платформоор дамжуулж Монгол Улсыг сурталчлах, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, Хятадын Олон Улсын Импортын экспод оролцоход дэмжлэг үзүүлэх, тус байгууллагаас зохион байгуулагдах экспо, хурал зэрэг арга хэмжээнд Монгол Улсын ААН-үүдийг урин оролцуулах, дэмжлэг үзүүлэх тал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой гээд цаашид Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газартай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, байнгын нягт харилцаатай ажиллана гэдгээ айлын талаас мэдэгдэв. 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР