images

“DEEL DAY IN SHANGHAI” ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-07-04

118

Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар Ардын хувьсгалын 100 жилийн оын баяр наадмыг тохиодуулан 2021 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “Deel day in Shanghai” үндэсний хувцасны өдөрлөгийг зохион байгуулав. Тус өдөрлөгт Ерөнхий консулын газрын тойрогт суралцаж, ажиллаж, амьдарч буй Монгол иргэд болон тэдгээрийн гэр бүл, найз нөхөд оролцлоо. 

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээ цар тахлын хорио цээрийн дэглэмээс шалтгаалан нутаг буцаж чадаагүй оюутан залуус, консулын тойргын муж, хотуудад ажиллаж амьдарч буй иргэдийн хувьд хүсэн хүлээсэн, оюуны хэрэгцээнд нийцсэн арга хэмжээ болж чадлаа гэж дүгнэж болохоор байв. 

Арга хэмжээний үеэр хүүхдийн бөхийн барилдаан, танин мэдэхүйн АХА тэмцээн, азтан шалгаруулах сугалаа зэрэг тэмцээн уралдаан болсон нь онцлог байлаа. Энэхүү өдөрлөгийг TBF International Group ивээн тэтгэсэн юм. 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР