images

МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-07-08

129

НҮБ-ын харьяа Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын Монгол дахь салбар, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоо, байгууллага, үндсэн шинж чанар, хөгжлийн ерөнхий хэрэгцээний талаар судалгаа хийж байгаа бөгөөд иргэдэд мэдээлэл хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. 

Иргэд та бүхэн энэхүү судалгааг үнэн зөв бөглөснөөр цаашид хилийн чанад дахь Монгол иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцсэн бодлогыг боловсруулах, суурь мэдээллийн сан үүсгэх, олон улсын байгууллага болон төрийн байгууллагууд юунд илүү анхаарч ажиллах талаар мэдээлэл цуглуулахад өөрийн бодит хувь нэмрийг оруулах юм. Судалгааг гадаадад үйл ажиллагаа явуулж буй холбоод ТББ-ууд, мөн хувь хүн бөглөж болох юм. 

Судалгааг 2021.07.01- 07.11 өдөр хүртэл хүлээн авна. https://forms.gle/9dDSg73NSqFq3d1n7 

Мөн энэ судалгааны талаарх мэдээлэл хүргэсэн лайвыг мөн хүлээн авч үзнэ үү? https://www.facebook.com/watch/live/?v=195877899132269&ref=watch_permalink 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР