images

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХУРАНДАА ГЕНЕРАЛ ВЭЙ ФӨНХӨ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-06-26

222

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. 

Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны яриа хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр тэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар болон бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцов. 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэг угтах ёслол хийж, морь бэлэглэсэн байна. 

Эх сурвалж: beijing.embassy.mn/index.php?moduls=101&id=614