images

МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-08-17

182

Монгол улсын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын төслүүдийг Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Дээрхи журмуудыг 2021 оны 8 дугаар сарын 16-наас мөрдөж эхлээд байна. Шинэчилсэн “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Гадаад харилцааны яамнаас олгож байсан бизнес ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон тул мөн өдрөөс эхлэн бизнес, ажил хэргийн зорилгоор гадаадын иргэнийг урих тохиолдолд https://eimmigration.mn холбоосоор орж хүсэлтээ гаргана уу.

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР