images

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЗОРИУЛСАН АМРАХ ӨРӨӨТЭЙ БОЛЛОО

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-09-02

130

Консулын албаны үндсэн үүргийн нэг нь гадаад улсад буй өөрийн орны иргэдийн хууль ёсны эрх ашгийг суугаа болон өөрийн орны хуулинд нийцүүлэн хамгаалан ажиллах байдаг билээ.

Дийлэнхи тохиолдолд хүний газар тулгамдсан аливаа асуудлаасаа болж иргэд сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон, стресст автсан, мухардалд орсон байдалтай ирэх нь элбэг. Харин энэ мэт хүнд үед нь тэдэнтэй харилцан ярилцаж, асуудлыг нь сонсож, шийдвэрлэх гарц, арга замыг хамтран хайж сэтгэл санааны болоод ажил мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд КГ-ын ажилтнуудаас тэвчээр, ур чадвар шаардах нь олонтаа.

Мөн үүнийг шийдэхэд тодорхой нөлөөлдөг нэг чухал зүйл нь орчин юм. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд стресс менежментийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж сүүлийн үед ярьдаг ч эхлэл нь энгийн байж болох нэгэн жишээ нь амрах, стресс тайлах орчин бүрдүүлэх явдал юм.

Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ нь ашиглалтгүй байсан зай, талбайг ашиглан үйлчлүүлэгчид зориулсан амралтын өрөөг өөрсдийн нөөц боломжоор тохижуулсан юм. Ингэснээр консулын газрыг зорьж ирсэн тулгамдсан асуудалтай иргэд хэсэг зуур амрах, тайвшрах боломжийг бүрдүүлээд байна.

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР