images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ДЭД КОНСУЛ Ч.БАТЦЭЦЭГ ЖЯНСҮ МУЖИЙН СҮЖӨҮ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "ИХ СУВГИЙН СОЁЛЫН БҮСИЙН ХӨГЖИЛ, ГУРАВ ДАХЬ ТОМ СУВГИЙН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭКСПО"-Д ОРОЛЦЛОО

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-09-27

156

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Ч.Батцэцэг 2021 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Жянсү мужийн Сүжөү хотод зохион байгуулагдсан “Их сувгийн соёлын бүсийн хөгжил, Гурав дахь том сувгийн соёл, аялал жуулчлалын экспо”-д оролцлоо. Тус арга хэмжээг ХКН-ын Жянсү мужийн хорооны суртал ухуулгын хэлтэс, Жянсү мужийн Соёл, аялал жуулчлалын газар, Гадаад харилцааны алба болон Сүжөү хотын Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулсан байна.

Жянсү мужийн Соёл, аялал жуулчлалын газрын дарга Ян Жичун арга хэмжээг нээж мужийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар танилцуулсан бөгөөд тус арга хэмжээнд оролцсон Шанхай хотод суугаа 18 орны дипломатуудын төлөөлөл баяр хүргэн үг хэлсэн байна. Энэхүү экспо нь “Бүс ба Зам”-ын санаачлагад хамрагдсан орнуудын соёл, аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР