images

ХИЛИЙН ЧАНАДАД ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын зарлал

2021-12-01

132

“SARS-CoV-2” вирусын Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан УОК-ын 29 дүгээр хуралдааны дагуу дараах улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглож байна. Үүнд ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик ба Зимбабве Улс орно. Эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон ба дамжин өнгөрсөн гадаад иргэдэд тус шийдвэр мөн хамаарна.

Энэхүү шийдвэр нь Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдэд хамаарахгүй ба дээр дурдсан улсаас ирж байгаа Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэд дараах шаардлагыг биелүүлнэ.

- Сүүлийн 72 цагт өгсөн бх-ПГУ сөрөг тесттэй байх,
- УОК-оос бэлдсэн байранд 10 хоног тусгаарлагдах,
- Тусгаарлах байранд байх хугацаандаа 2 удаа бх-ПГУ тест өгөх.
(Тодруулга: 4 наснаас дооших хүүхэд тест өгөхгүй боловч заавал тусгаарлагдана) Бусад улсаас ирж буй Монгол Улсын иргэн ба гадаад улсын иргэдэд тавигдах шаардлага хэвийн үргэлжилж байна. Үүнд :
- Сүүлийн 72 цагт өгсөн бх-ПГУ сөрөг тесттэй байх, вакцины бүрэн тунгийн сертификаттай байх,
- Вакцингүй иргэд улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөх ба сүүлийн 72 цагт өгсөн бх-ПГУ сөрөг тесттэй байх,
- Онгоцны буудал дээр ирмэгцээ тест өгөх.
(Тодруулга: 4 наснаас дооших хүүхэд тест өгөхгүй)

Эх сурвалж: Consul.mn

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР