images

ТА БҮХНИЙ СОНОРТ: “БИ МОНГОЛ ХҮН” СЭДЭВТ ЗОХИОН БИЧЛЭГ БОЛОН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Ерөнхий консулын газрын зарлал

2021-12-06

232

ТА БҮХНИЙ СОНОРТ: “БИ МОНГОЛ ХҮН” СЭДЭВТ ЗОХИОН БИЧЛЭГ БОЛОН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН УИХ-ын Тамгын газраас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн хүрээнд хилийн чанадад оршин суугаа монгол хүүхдүүдийн дунд Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатарын нэрэмжит “Би монгол хүн” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааныг зарласан байна. 

БНХАУ-д оршин суугаа монгол иргэд та бүхнийг энэхүү уралдаанд идэвхитэй оролцож, хүүхдийнхээ авъяас чадварыг сорихыг уриалж байна. 

Уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл, удирдамжийг дараах холбоосоор хүлээн авна уу: https://youtu.be/7N2c-rROXPU.  

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар