images

“ДОКТОРАНТУУДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” БОЛЛОО

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-01-29

134

Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан хэрэгжүүлдэг “Докторантуудын хэлэлцүүлэг” цуврал арга хэмжээ 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гуравдахь удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдав. 

Докторын зэрэг горилон суралцаж байгаа оюутнуудын дунд тодорхой сэдвээр хэлэлцүүлэг явуулж, тэднээс гарсан санал санаачлага, судалгааны ажлын талаар мэдээлэл солилцох, цаашлаад Монгол хүний оюуны бүтээлийг улс орны хэрэгцээт салбарт үлдээн ашиглах, судалгааны үр өгөөж, ирээдүйн үр дүнг эх орондоо нутагшуулах, судлаачдын ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулдаг билээ. 

Энэ удаагийн хэлэлцүүлэг “Бүтээлч үйлдвэрлэл /Creative industry/-ийн хөгжил түүний ололт амжилт” сэдвийн хүрээнд болсон бөгөөд хэлэлцүүлгийн зочноор “Startup marketing space” ХХК-ны үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, “Dreamers” нэгдлийн тэргүүн, УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны орон тооны бус зөвлөх Ж.Золзаяа болон БНХАУ-ын Шанхай хот, Жөжян, Жянши мужид докторант, магистрантурт суралцаж буй найман оюутан залуус оролцлоо. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхий консул Ё.Нямжав оюутан залууст сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, эх орондоо эрдэм мэдлэгээ зориулан, хийж бүтээх, шинэ залуу үеийн манлайлал болохыг хүсэв. 

 

 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР