images

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО – АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-02-21

129

Олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээлттэй болгосонтой холбогдуулан 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр БОАЖЯ, ГХЯ, Соёлын яам хамтран гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулав. 

Мөн үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас дэвшүүлсэн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд ГХЯ-ны хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар төлөөлөгчдөд танилцуулж, санал солилцов. 

Эх сурвалж: https://mfa.gov.mn/66869 

 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР