images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын зарлал

2022-03-23

136

Шанхай хотын Эрүүл мэндийн үндэсний хороо, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах газраас Ковид19 цар тахлын халдвар дамжих эрсдэлийг бууруулахын тулд түүврийн аргаар PCR шинжилгээг өргөн хүрээнд хийж, халдварын тархалтыг цаг алдалгүй зогсоохоор ажиллаж байгаа билээ.  

Гуравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд өргөн хүрээнд ПСР шинжилгээ авах ажлыг эхлүүлж, хотын гудамж, талбай бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж ангилсан бөгөөд эрсдэлийн зэргээс хамаарч урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг зохион байгуулав. Дээрх хугацаанд Шанхай хотын бүх гудамж талбай, хотхоны оршин суугчдыг хамруулсан 30 сая гаруй хүнд ПСР шинжилгээ хийгээд байна.  

Гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн иргэд албан байгууллагад нэвтрэхэд 24 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж, бүх албан байгууллага, ААН-үүд үүнд хатуу хяналт тавьж ажиллахын зэрэгцээ ажилчидаа аль болох онлайнаар ажиллуулах эсвэл ээлжээр ажиллуулах нөхцөлөөр хангах шаардлагатай талаар мэдэгдээд байна. 

Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ нь дээрх шийдвэрийн хүрээнд энэ долоо хоногийн үлдсэн өдрүүдэд цахимаар ажиллах болсоныг мэдэгдэж байна. 

Холбоо барих утасны дугаар 131 2265 6261, 131 6298 2596 

 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР