Итэмжлэл, Нотариатын үйлчилгээ

2022-11-25


Цахим нотариатын системийг нэвтрүүлж, итгэмжлэлийг цахимаар хянаж байна

 

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулах боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн Та https://e.notary.mn/consul/login цахим системд бүртгүүлэн нэвтрэн орж, дараах зааврын дагуу итгэмжлэлээ боловсруулж, тус Ерөнхий консулын газраар хянуулсны үндсэнд биечлэн ирж, итгэмжлэлдээ гарын үсэг зуран баталгаажуулах, эсвэл гарын үсэг зурсан итгэмжлэлээ шуудангаар илгээж, баталгаажуулах боломж бүрдэх юм.

Дипломат төлөөлөгчийн газруудад нэвтрүүлж буй уг цахим нотариатын системийн хөгжүүлэлт хийгдсээр байгаа бөгөөд одоогоор туршилтын шатандаа яваа болохыг анхаарна уу.

Систем ашиглахтай холбоотой асууж, лавлах зүйлээ тус ЕКГн утас /13122656261/-аар тодруулах боломжтой.

Жич: Системийн хөгжүүлэлтийг 2022 онд багтаан хийж дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд системийг бүрэн нэвтрүүлсний дараагаар тус ЭСЯ уламжлалт хэлбэрээр үйлдсэн итгэмжлэл бус зөвхөн уг системээр үйлдэгдсэн итгэмжлэлийг хүлээн авахыг анхаарна уу.

Дараах завруудтай танилцана уу.

Цаасан хэлбэрээр үйлдэх итгэмжлэл

Иргэн Та тус Ерөнхий консулын газраар итгэмжлэл гэрчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлж, өөрийн биеэр ЕКГ-т ирэх эсвэл хүндэтгэн үзэх шалтгаантай бол /хүсэлтээ бичиж/ шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Материал дутуу тохиолдолд итгэмжлэлийг гэрчлэх боломжгүй болохыг анхаарна уу.

Монгол Улсад очсон эсэхийг нь Гадаад харилцааны яамны Консулын газрын www.consul.mn цахим хуудсаар орж шалгана уу.

Төлбөр: Тус ЭСЯ-наас иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээснотариатын болон иргэний бүртгэлийн үйлчилгээний хураамжийг дараах хоёр хэлбэрээр төлөх боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

1. Хятадын Alipay app-аар төлж, материалтайгаа хамт шуудангаар ирүүлэх,

2. Хятадын Wechat pay-аар төлж, материалтайгаа хамт шуудангаар ирүүлэх,

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЕРӨНХИЙ ИТГЭМЖЛЭЛ

1. Итгэмжлэл
2. Итгэмжлэгч буюу Төлөөлүүлэгчийн иргэний үнэмлэх эсвэл паспортын хуулбар (Баталгаажуулсан хуулбар)
3. Итгэмжлэгдэгч буюу Төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар эсхүл паспортын хуулбар
4. Үйлчилгээний хураамж 75 юань

Итгэмжлэл гэрчлүүлэхэд бүрдүүлэх материал:

ХАДГАЛАМЖ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ИТГЭМЖЛЭЛ

1. Итгэмжлэл
2. Итгэмжлэгч буюу Төлөөлүүлэгчийн паспортын хуулбар (Certified to be true буюу баталгаажуулсан хуулбар)
3. Итгэмжлэгдэгч буюу Төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар эсхүл паспортын хуулбар
4. Үйлчилгээний хураамж 75 юань

ГАДААД ПАСПОРТ МЭДҮҮЛЭХ ИТГЭМЖЛЭЛ

1. Итгэмжлэл
2. Итгэмжлэгч буюу Төлөөлүүлэгчийн паспортын хуулбар (Certified to be true буюу баталгаажуулсан хуулбар)
3. Итгэмжлэгдэгч буюу Төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар эсхүл паспортын хуулбар
4. Үйлчилгээний хураамж 75 юань

ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ МЭДҮҮЛЭХ ИТГЭМЖЛЭЛ

1. Итгэмжлэл
2. Итгэмжлэгч буюу Төлөөлүүлэгчийн паспортын хуулбар (Certified to be true буюу баталгаажуулсан хуулбар)
3. Итгэмжлэгдэгч буюу Төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар эсхүл паспортын хуулбар
4. Төрсний гэрчилгээний хуулбар
5. Үйлчилгээний хураамж 75 юань

ХҮҮХЭД АВЧ ЯВАХ БИЧИГ /МОНГОЛООС ХЯТАД РУУ/

1. Итгэмжлэл
2. Итгэмжлэгч буюу Төлөөлүүлэгчийн паспортын хуулбар (Certified to be true буюу баталгаажуулсан хуулбар)
3. Итгэмжлэгдэгч буюу Төлөөлөгчийн паспортын хуулбар
4. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
5. Хүүхдийн паспортын хуулбар
6. Үйлчилгээний хураамж 75 юань

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ИТГЭМЖЛЭЛ

1. Итгэмжлэл
2. Итгэмжлэгч буюу Төлөөлүүлэгчийн паспортын хуулбар (Certified to be true буюу баталгаажуулсан хуулбар)
3. Итгэмжлэгдэгч буюу Төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар эсхүл паспортын хуулбар
4. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
5. Үйлчилгээний хураамж 75 юань

Бусад нотариатын үйлчилгээ

ЕКГ нь иргэний гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом, жолооны ба мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах үйлчилгээг хийнэ.

БАРИМТ БИЧГИЙН ХУУЛБАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

– Баримт бичгийг аль болох тод, гаргацтай хэвлэж, хуулбарлаж ирүүлэх,
– Бичиг баримтын хуулбар нь цагаан, цайвар дэвсгэртэй байх,
– Бичиг баримтын хуулбарын хэмжээ нь эх баримтын хэмжээтэй адил байх,
– Итгэмжлэлийг үйлдэхдээ нотариатын болон ЕКГ-ын тамга дарах зай үлдээх,
– Хэрэв иргэн Танд иргэний үнэмлэх, гадаад паспортыг сканердах /канондах/ боломжгүй тохиолдолд зургийг авч хуулбарлахдаа гар, хуруу, хумс зэргийг оруулахгүй байхыг анхаарах.

Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирүүлнэ. Учир нь баримт бичгийн үнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийн эх хувь дээр үндэслэн орчуулгын баталгаа хийх шаардлагатай байдаг.

 

Орчуулга, нотариатын үйлчилгээний хураамж:

  • Баримт бичгийн орчуулга, баталгаажуулалт хуудас тутмаас /хуудас тутамд 37 юань/

Орчуулга, баталгаажуулалт хийлгэхэд бүрдүүлэх материал:

  1. Орчуулга, баталгаажуулалт хийлгэх баримт бичиг: эх хувиар,
  2. Иргэний үнэмлэх эсвэл Гадаад паспортын хуулбар: сунгалттай бол сунгалтын нүүртэй хуулбарын хамт,
  3. Үйлчилгээний хураамж /хуудас тутам 37 юань/

Жич: Бичиг баримтыг монголд хүлээн авах иргэн иргэний үнэмлэхтэйгээ ГХЯ-ны Консулын газарт 09.00-11.30, 15.00-16.30 цагт очиж Шанхайгаас илгээсэн итгэмжлэл авна.