Виз мэдүүлэх
2022-11-25
Богино хугацааны бизнес болон бусад ангилалын виз мэдүүлэх:
- Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй/
- 6 сараас дээш хүчинтэй хугацаатай, виз олгох зориулалтын хоосон хуудастай гадаад паспорт
- Паспортын эхний нүүрийн хуулбар
- Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар наах/
- Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас баталгаажуулсан урилга, зөвшөөрөл
Дамжин өнгөрөх виз мэдүүлэхэд
- Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй/
- 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
- Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар нааж өгнө үү/
- Хамгийн сүүлд зорчих орны хүчин төгөлдөр визний хуулбар
- Хамгийн сүүлд зорчих орон буюу Монгол Улсаас цааш зорчих нисэх болон галт тэрэгний тийзийн хуулбар
- Паспортын эхний нүүрийн хуулбар
Аялал жуулчлалын виз мэдүүлэхэд
- Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй буцаана/
- 6 сараас дээш хүчинтэй хугацаатай, виз олгох зориулалтын хоосон хуудастай гадаад паспорт
- Паспортын эхний нүүрийн хуулбар
- Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар наах/
- Зорчих хугацаандаа байрлах зочид буудлын захиалгын хуудас, эсвэл байрлах газрын хаяг
- Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас
- Хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхитайг нотолсон бичиг баримт